Job Openings
Технологи Хөгжүүлэлтийн Албаны Дарга
About the job Технологи Хөгжүүлэлтийн Албаны Дарга
Ажлын байр: Технологи Хөгжүүлэлтийн Албаны Дарга
Байгууллага: Групп Компани
Байршил: Улаанбаатар хот
Албан тушаалын үндсэн зорилго
Байгууллагын ERP, бизнес систем, програм хөгжүүлэлт болон мэдээллийн технологийн үйлчилгээг нэгдсэн байдлаар удирдаж, технологийн системийн найдвартай ажиллагаа, хөгжүүлэлт, интеграц, аюулгүй байдал болон технологийн төслүүдийн хэрэгжилтийг хангах.
Үндсэн үүрэг, хариуцлага:
- ERP, бизнес систем, програм хөгжүүлэлт болон IT үйлчилгээний үйл ажиллагааг нэгдсэн байдлаар удирдах.
- Технологийн төсөл, хөтөлбөр, багц ажлын төлөвлөлт, хэрэгжилт, өөрчлөлтийн удирдлагыг хариуцах.
- Системийн архитектур, интеграц, мэдээллийн урсгал, IT дэд бүтэц, лиценз болон мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг хянаж, холбогдох шийдвэр гаргах.
- Систем болон IT үйлчилгээний SLA, KPI, үйлчилгээний чанар, тасралтгүй ажиллагааг хангах.
- Гадаад болон дотоод нийлүүлэгчдийн гүйцэтгэл, гэрээний хэрэгжилт, үйлчилгээний чанарыг хянах.
- Албаны төсөв, хүний нөөц, нөөцийн төлөвлөлт болон багийн гүйцэтгэлийг удирдах.
- Технологийн эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ болон бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах.
- Өгөгдөлд тулгуурлан KPI, тайлагнал, процессын үр ашиг болон системийн сайжруулалтыг удирдах.
- Удирдлагад технологийн үйл ажиллагаа, төсөл, эрсдэл, гүйцэтгэл болон хөгжлийн төлөвлөгөөний талаар тайлагнах.
- Технологийн чиглэлээр дотоод нэгжүүд болон гадаад түнш, нийлүүлэгчидтэй харилцах, хэлэлцээр хийх.
Заавал байх үндсэн шаардлага:
- ERP, бизнес систем, програм хөгжүүлэлт болон IT үйлчилгээний чиг үүргийг нэгдсэн байдлаар удирдсан туршлагатай.
- Технологийн төсөл, хөтөлбөр, өөрчлөлтийн удирдлага, эрсдэлийн удирдлага болон SLA-ийн талаар сайн ойлголттой.
- Системийн архитектур, интеграц, мэдээллийн урсгал, IT дэд бүтэц, лиценз болон мэдээллийн аюулгүй байдлын үндсэн шаардлагуудыг ойлгож, шийдвэр гаргах чадвартай.
- Багийн гүйцэтгэл, төсөв, нөөц, KPI болон процессын сайжруулалтыг удирдах чадвартай.
- Нийлүүлэгчийн сонголт, гүйцэтгэл, гэрээ болон үйлчилгээний чанарыг хянах чадвартай.
- Харилцаа, хэлэлцээр, асуудал шийдвэрлэлт, баримтжуулалт болон удирдлагад тайлагнах өндөр ур чадвартай.
Давуу тал болох ур чадвар:
- ERP болон бизнес системийн томоохон нэвтрүүлэлт, шинэчлэлтийн төсөл удирдаж байсан туршлага.
- Програм хөгжүүлэлт болон систем интеграцийн баг удирдаж байсан туршлага.
- IT Service Management / ITIL, SLA, Vendor Management-ийн туршлага.
- Технологийн өөрчлөлт, transformation төслүүдийг байгууллагын түвшинд удирдсан туршлага.
- Мэдээллийн аюулгүй байдал, IT governance болон системийн архитектурын чиглэлээр ажиллаж байсан туршлага.
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.