Job Openings QA Officer

About the job QA Officer

Ажлын байрны тодорхойлолт:

Мэргэжилтэн нь банкны хэмжээнд ашиглагдаж буй систем, програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, бизнесийн болон системийн шаардлагыг хангуулах чанарын шалгалтыг хийж үнэлгээ өгөх, дүгнэлт гаргаж ажиллана. Тухайн систем, програм хангамж дээр хийгдэж буй шинэчлэлт, өөрчлөлт, сайжруулалтыг өгөгдлийн сан, дэд бүтэц, аюулгүй байдал, функционал, нөлөөллийн хүрээнд чанарын өндөр түвшинд шалгаж баталгаажуулна.

Үндсэн үүрэг, үндсэн шаардлага:

  • МУ-ын Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн.
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай.

Мэргэжлийн ур чадвар:

  • Програм хангамжийн шаардлага, хөгжүүлэлтэнд үнэлгээ өгч, чанарыг тодорхойлох чадвартай.
  • Бичиг баримт боловсруулж, тайлагнах чадвартай
  • MS Windows болон Linux үйлдлийн системүүд дээр ажиллах чадвартай
  • Oracle, MSSQL, Cassandra гэх мэт өгөгдлийн сангууд дээр ажиллах чадвартай.
  • JAVA, .NET, PHP гэх мэт програмчлалын хэлүүд дээр ажиллах чадвартай.
  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн, сертификат авсан бол давуу тал болно.