Job Openings
Борлуулалт, Маркетингийн Албаны Дарга
About the job Борлуулалт, Маркетингийн Албаны Дарга
Ажлын байр: Борлуулалт, Маркетингийн Албаны Дарга
Байгууллага: Барилга, үл хөдлөх хөрөнгө
Байршил: Улаанбаатар, Монгол
Гүйцэтгэх үүрэг
- Борлуулалтын стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Зах зээлийн шинжилгээ, өрсөлдөгчийн судалгаа хийх;
- Борлуулалтын багийг удирдах сургаж хөгжүүлэх;
- Байгууллагын маркетингийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх;
- Харилцагчийн хэрэгцээг ойлгох, тэдний сэтгэл ханамжийг хангах;
- Борлуулалтын дүн шинжилгээ хийх, тайлагнах, санал дэвшүүлэх;
- Байгууллагын брэндийн нэр хүндийг нэмэгдүүлэх, сурталчлах;
Тавигдах шаардлага
- Борлуулалт маркетингийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Барилга, үл хөдлөхийн борлуулалтын удирдах албан тушаалд 3-с дээш жил ажилласан туршлагатай;
- Стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын талаар мэдлэгтэй;
- Судалгаа шинжилгээ хийх чадвартай;
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
- Байгууллагын зорилгод нийцсэн шийдвэр гаргах чадвартай;
Зайлшгүй байх ёстой ур чадвар
- Өндөр үнийн дүнтэй хэлцэл хийх
- Төслийн борлуулалтын бүх циклийн талаарх ойлголттой
- Хөрөнгө оруулагчид болон боломжит худалдан авагчидтай хэлэлцээр хийх
- ҮХХ худалдах, худалдан авах гэрээ, захиалга болон эрсдэлийн талаар мэдлэгтэй байх
- Төлөвлөн зохион байгуулах
- Удирдан зохион байгуулах
- Хариуцлагатай, хурдтай
Байвал давуу тал
- Хувь хүний хувьд зөв, шударга байх
- Аливаад чин сэтгэлээсээ ханддаг
- Бүтээлч, шинэлэг сэтгэлгээтэй
- Ажлыг үр дүн гаргахаар хийх чин хүсэл эрмэлзэлтэй байх
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.