Job Openings Хүний нөөцийн менежер

About the job Хүний нөөцийн менежер

Ажлын байр: Хүний нөөцийн менежер
Байгууллага: Дотоодын Групп Компани
Байршил: Улаанбаатар, Монгол


Гүйцэтгэх үндсэн үүрэг:


- Группийн хүний нөөцийн нэгдсэн бодлого, дүрэм, журам, төлөвлөлтийг боловсруулах, шинэчлэх, хэрэгжүүлэх;
- Хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлж, хүний нөөцийн процессыг тасралтгүй сайжруулах;
- Хүний нөөцийн төлөвлөлт, тайлан, судалгаа, мэдээллийг боловсруулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах;
- Хүний нөөцийн мэдээллийн сан, HRIS болон SharePoint зэрэг системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийн гол үзүүлэлтийн тайлан гаргах;
- Хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу шаардлага хангасан чадварлаг ажилтнаар байгууллагыг хангах, сонгон шалгаруулалтын шилдэг туршлагыг нэвтрүүлэх;
- Сургалт, хөгжил, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, залгамж халаа бэлтгэх хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулах;
- Хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хөдөлмөрийн гэрээ, хэлэлцээрийн бэлтгэлийг хангах;
- Охин компаниудын хүний нөөцийн нэгжүүдтэй хамтран ажиллаж, мэргэжлийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Байгууллагын соёл, ажилтны оролцоо, сэтгэл ханамжийг дээшлүүлэх арга хэмжээ санаачлан хэрэгжүүлэх;
- AI болон автоматжуулалтын хэрэгслийг ашиглан хүний нөөцийн үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:


- Хүний нөөцийн менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн салбарт хүний нөөцийн чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;
- Бизнесийн байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, тайлан боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
- Хүний нөөцийн бодлого, дүрэм, журам боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай;Хөдөлмөрийн эрх зүйн талаар гүнзгий мэдлэг, туршлагатай;
- Хүний нөөцийн мэдээллийн сан, HRIS, SharePoint болон AI, автоматжуулалтын хэрэгсэл ашиглаж байсан туршлагатай;
- Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй;
- Microsoft Office, ялангуяа Excel, Word, PowerPoint болон ERP систем дээр ажиллах чадвартай;
- Багаар ажиллах, уялдаа холбоог хангах, зохион байгуулах, манлайлах ур чадвартай;
- Удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжихүйц мэдээлэл, тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
- Харилцааны болон илтгэх, найруулан бичих ур чадвартай;
- Бие даан ажиллах, өөрийгөө болон бусдыг тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй;
- Зөв, эерэг хандлагатай, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн арга барилтай.

Давуу тал болох:


- Хүний нөөцийн олон улсын мэргэжлийн гэрчилгээтэй (SHRM, CIPD гэх мэт);
- Охин компани бүхий групп, холдинг бүтэцтэй байгууллагад ажиллаж байсан туршлагатай.


Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн мэдээллийг udval@scc.mn хаягт илгээх юм уу, 9973-6353 дугаар луу залган дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.