Job Openings
Тос Тосолгооны Бүтээгдэхүүн Хариуцсан Менежер
About the job Тос Тосолгооны Бүтээгдэхүүн Хариуцсан Менежер
Тос, тосолгооны бүтээгдэхүүн хариуцсан менежер
Ажлын зорилго:
Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй тос, тосолгооны бүтээгдэхүүний зах зээл, борлуулалт, харилцагчийн сүлжээг хөгжүүлэх.
Үндсэн үүрэг:
- Шинэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтыг хөгжүүлэх;
- Шинэ харилцагч, бизнесийн боломжийг эрэлхийлж, харилцагчийн сүлжээ бий болгох;
- Уул уурхай, үйлдвэрлэл, авто, барилга зэрэг салбарын байгууллагуудтай харилцаа хөгжүүлэх;
- Бүтээгдэхүүний танилцуулга, борлуулалтын уулзалт, хэлцэл хийх;
- Харилцагчийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, шийдэл санал болгох;
- Зах зээл, өрсөлдөгч болон хэрэглэгчийн мэдээллийг судалж, тайлагнах;
- Борлуулалтын төлөвлөгөө, зорилтын хэрэгжилтийг хангах.
Тавигдах шаардлага:
- Инженер, техникийн болон бизнесийн чиглэлээр бакалавр зэрэгтэй;
- Борлуулалт, бизнес хөгжил, инженерчлэл эсвэл холбогдох салбарт ажилласан туршлагатай;
- Өргөн хүрээний харилцагчийн сүлжээ, networking ур чадвартай;
- Харилцаа, хэлцэл хийх, бизнес хөгжүүлэх чадвартай;
- Техникийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн талаар ойлголттой бол давуу тал;
- Тос, тосолгооны бүтээгдэхүүний туршлагатай бол давуу тал;
- Жолооны эрхтэй.