Job Openings Internal Auditor

About the job Internal Auditor

Ажлын байр: Дотоод Аудитор

Байгууллага: ББСБ

Байршил: Улаанбаатар хот

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн үйл ажиллагаа, засаглал, эрсдэл болон дотоод хяналтын тогтолцоонд хараат бус, бодитой үнэлгээ өгч, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөө боловсруулах, батлагдсан төлөвлөгөө, холбогдох стандартын дагуу аудитын ажил гүйцэтгэх
  • Тусгай шалгалт, дотоод хяналт, зөрчил болон залилангийн шинжтэй тохиолдлуудад
    судалгаа, шинжилгээ хийх
  • Аудитын нотлох баримт бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж боловсруулах болон үр дүнг холбогдох удирдлага, нэгжүүдэд танилцуулах
    Дотоод аудитын үйл ажиллагаатай холбоотой бодлого, дүрэм, журам болон бусад
    шаардлагатай баримт бичгийг боловсруулах

Тавигдах шаардлага:

  • Англи хэл ахисан түвшний мэдлэгтэй /заавал/
  • Нягтлан бодох бүртгэл, Аудит, Санхүү, Бизнесийн удирдлага, Эрх зүй эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Дотоод аудит, гадаад аудит, хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага эсвэл комплаенсын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан
  • Дотоод аудитын олон улсын стандарт, дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан аудитын арга зүйн талаар мэдлэгтэй
  • Санхүүгийн салбарын хууль тогтоомж, компанийн засаглалын талаар мэдлэгтэй
  • Мэргэжлийн баримт бичиг, стандарттай ажиллах мэдлэгтэй
  • Мэргэжлийн ёс зүй, хараат бус, бодит байдлыг баримталдаг

Хэрэв та сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.