Job Openings
Videographer (Signing Bonus 2.5 сая ₮)
About the job Videographer (Signing Bonus 2.5 сая ₮)
Зорилго
Бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, сурталчлах дүрс бичлэг, зураг, график загвар бэлтгэн гаргах
Гүйцэтгэх үүрэг
- Шаардлагыг тодорхойлж, ерөнхий төсөөллийг гаргах
- Мэдээ, материал цуглуулж хийх шаардлагатай ажилд бэлтгэх.
- Үсэг өрөлт, хэвлэх болон ижил төстэй төхөөрөмжүүдийг удирдаж, бүрэн дуусгасан хувилбар, хуулбаруудыг бэлтгэх; шаардлагатай худалдан авалтыг хийх.
- Хэвлэмэл, дижитал график болон бусад шаардлагатай ажил дээр ажиллах.
- Дизайн, концепт болон дүрс бичлэгийг шаардлагад нийцүүлэн гаргах
- Эцсийн гаргасан бүтээлд олон төрлийн хэрэгслийг ашиглан тест хийх
- Байгууллагын дотоод дизайны ажлыг хийх.
- Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, вэб хуудас дээрх контентийн эх бэлдэх.
- Ямар бичлэг гаргах талаар удирдлагатайгаа ярилцан ерөнхий зураглалыг гаргах
- Дүрсийг орчин үеийн программыг ашиглан засварлах, эдитлэх
- Бэлэн дүрсүүдийг хянах
- Диалог, дууны эффект, хөгжим, дүрс, тусгай эффектийг ашигах
- Тухайн бүтээл үйлдвэрлэгдэж байх явцад удирдлагага эсхүл захиалагч, мөн бусад багийхантайгаа зөвлөлдөх, уялдаатай ажиллах
- Гадаад агентлагууд, загвар, урлагийн үйлчилгээний агентлаг болон хэвлэлийн компаниуудтай хамтран ажиллаж, төслүүдийг хэрэгжүүлэх.
- Сургалтанд хамрагдаж техникийн мэдлэгээ сайжруулах; мэргэжлийн нийтлэлүүд унших;
- Шаардлагатай ажил үүргүүдийг гүйцэтгэж багийн ажилд хувь нэмрээ оруулах.
Шалгуур
· График болон видео контент дээр ажиллаж байсан туршлагатай
· Өөрийн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн техник
тоног төхөөрөмжийг ажиллуулах зохих мэдлэгтэй, ашиглах чадвартай,
· Видео эвлүүлэг хийх чадвартай.
· Adobe Creative Suite, Adobe After Effects, Final Cut Pro X, Avid Media Composer, Lightworks, Premier, Microsoft Office, Dropbox, G Suite зэрэг программууд дээр ажиллах чадвартай,
· Бүтээлч, шинэ санаа гаргадаг байх
· Дүн шинжилгээ хийх чадвартай
· Цаг төлөвлөх чадвартай