Job Openings Business Development Manager (Signing Bonus 2 сая)

About the job Business Development Manager (Signing Bonus 2 сая)

Ажлын байрны зорилго: Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бизнесийн шаардлага болон шалгуур, бизнес процессыг тодорхойлох. Хөгжүүлэлтэд шаардагдах мэдээллээр хангаж, сайжруулалтыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж, гүйцэтгэн ажиллах. Хөгжүүлэлт хийх явцад бизнес моделыг тестлэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлж ажиллах, бизнес моделыг хөгжүүлэлтийн явцад илэрсэн алдаа асуудлыг цаг тухайд нь мэдэгдэх. бизнес моделын шаардлага болон шалгуурыг тодорхойлохдоо ойлгомжтой мэдээлэл хүргэн ажиллан уялдаа холбоог холбож, ажиллах.

Гүйцэтгэх үүрэг:

  • Бизнесийн процесын талаар ойлголттой болох, өгөгдөл мэдээллийг хөрөнгө гэж үзэх хандлагыг үйл ажиллагааны багуудад төлөвшүүлэх
  • Өгөгдөл мэдээлэл цэгцлэн боловсруулах, дүгнэлт хийх, Арга хэмжээ авах гэсэн загварыг мөрдөхийн ач холбогдлын үнэ цэнийг ойлгоход бүх оролцогч талуудад туслах зорилгоор гүний уурхайн багуудтай хамтран ажиллах
  • Бизнесийн шаардлагад дүн шинжилгээ хийж, хяналт, мониторингийн багийн холбогдох техникийн багуудтай хамтран ажиллаж техникийн системийг (одоогийн болон ирээдүйн) бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж байх
  • Өгөгдөл, мэдээллийг системчилж, тогтмол дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулах, бэрхшээлийг арилгах арга хэмжээ авдаг байх
  • Бизнесийн процессыг баримтжуулах замаар тодорхойгүй зүйлийг арилгаж техникийн систем, процест нийцсэн ойлгомжтой процестой байх
  • Менежментийн багийг чанартай анализ, зөвлөмжөөр цаг тухайд нь шуурхай хангах

Тавигдах шаардлага болон нэмэлт шалгуур: Бизнес хөгжүүлэлтийн менежер нь BRB компаниас хэрэгжүүлж буй Сэркл Парк төсөл дээр ажиллана. Төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа тул илүү цагаар ажиллах боломжтой, тогтвор суурьшилтай 2-5 жил ажиллах боломжтой гэсэн нэмэлт шаардлага тавьж байгаа.